Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Nomads Agritech Innovations” ХХК-с үйлчилгээг хэрэглэгч танд хүргэх зорилгоор тавьж буй шаардлага болон зөвшөөрлийн хууль эрх зүйн баримт бичиг болно.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна.
'Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 оронтой баталгаажуулах кодыг “Баталгаажуулах талбар”-т оруулан Баталгаажуулах товчыг дарсан бол таныг уг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
'1. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ' '1.1 Хэрэглэгчээс авах 1.1.1-1.1.3-т дурдсан мэдээллүүдийг бид харилцагчийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчид хүртээмжтэй хялбар болгох зорилгоор зөвхөн дотоод хэрэгцээнд зориулан ашиглах эрхийг хэрэглэгч “Nomads Agritech Innovations” ХХК-д олгох, “Nomads Agritech Innovations” ХХК нь дээр дурдсанаас өөр зорилгоор гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг энэхүү үйлчилгээний нөхцлөөр хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:' '1.1.1 Бүртгэлийн мэдээлэл Иргэн Гар утасны дугаар Овог Нэр Хүйс Регистрийн дугаар Оршин суугаа хаяг ААН Захирлын Овог, Нэр Компанийн нэр Компанийн регистерийн дугаар Компаний хаяг Зээл Хувь хүн эсвэл ААН эсэх Бүтэн нэр, регистерийн дугаар Нас, хүйс НТ (нэгж талбайн) дугаар Тариалж буй байршил, хэмжээ, юу тариалдаг эсэх Өөрийн оршин суух хаяг Холбогдох утас Яаралтай холбоо барих хүний дугаар (овог нэр, РД, 2 хүн байна) '1.1.2 Гар утасны мэдээлэл, гар утас хэрэглэгчийн байршлын мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлөөр системд холбох шаардлага нь тухайн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд хамгийн ойр салбарыг санал болгох, хэрэглэгчийн беометрийн үнэн зөв байдлыг тогтооход чиглэнэ. ‘1.1.3.Хэрэглэгчээс талбайн түүхийн мэдээлэл, баталгаажуулалтын мэдээлэл, хэрэглэгчийн нэмэлт мэдээллийг үүсгэх нь бүтээгдэхүүн үйлчилгээний сонголтыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, зээлийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийн чадавхийг тооцоход ашиглагдана. ‘1.2 Хэрэглэгч та өөрийн мэдээллийг дамжуулахдаа дараах үүргийг энэхүү үйлчилгээний нөхцлөөр дамжуулан хүлээнэ.' '1.2.1 Бусдын хувийн мэдээлэл ашиглан нэвтрэхгүй байх. Хэрэв та энэхүү нөхцлийг зөрчин бусдын нэр болон мэдээллийг ашиглан манай үйлчилгээнд нэвтрэх эсвэл бүртгүүлэх үйлдэл гаргасан тохиолдолд манайх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй ба энэ хууль бус үйлдлээс бусдад учруулсан аливаа хохиролд “Nomads Agritech Innovations” ХХК хариуцлага хүлээхгүй ба мэдээллийг санаатайгаар ашигласан этгээд учирсан хохиролд бүрэн хариуцлага хүлээнэ.' '1.2.2 Өөрийн мэдээллийг хуурамчаар оруулахгүй байх. Хэрэв та энэхүү нөхцлийг зөрчин санаатайгаар хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд манай компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй ба үүнтэй холбоотой аливаа хохирол үүссэн тохиолдолд “Nomads Agritech Innovations” ХХК аливаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй болно.' '1.2.3 “Nomads Agritech Innovations” ХХК нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр гуравдагч этгээдэд мэдээллийг гарган өгч болно.' '1.2.4 Хэрэглэгч нь компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, системийн үйл ажиллагаанд халдахыг оролдсон нь илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг хасах эрхтэй болно.' '2. АППЛИКЕШН АШИГЛАЛТ' '2.1. Аппликешнд хэрэглэгчийн зүгээс хандсан санамсаргүй үйлдлээс гаргасан аливаа хохирлыг “Nomads Agritech Innovations” ХХК хариуцахгүй ба буцаахгүй болно. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн хандалтын түүхийг хадгалах, ашиглах эрхтэй болно.' '2.2. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг алдагдсантай холбоотой үүсэх хариуцлагыг Хэрэглэгч хариуцна.' '2.3. Хэрэглэгч өөрийн бүртгэлийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба хэрэв ийнхүү худалдан борлуулсан, шилжүүлсэн үйлдэл нь илэрсэн тохиолдолд тухайн бүртгэлийг хаах ба үүнтэй холбогдсон аливаа хохирлыг “Nomads Agritech Innovations” ХХК хариуцахгүй болно.' '2.4. Хэрэглэгч нь аппликешнийг хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох худалдах, садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчилах, дэмжих, казиногийн үйл ажиллагааг дэмжих, пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаанд зориулан ашиглахыг хориглоно.' '2.5. Давагдашгүй хүчин зүйл гэж урьдаас таамаглаагүй, мэдээгүй бөгөөд түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдлыг ойлгож үзнэ. Үүнд Хакерийн халдлага, эрх бүхий байгууллагын технологийн тохируулга, харилцагч компаниудын системийн доголдолоос шалтгаалан аппликешн түр хугацаагаар тасалдах боломжтой. Харилцагч нь эдгээр шалтгаанаас үүргээ биелүүлэхэд учирсан саадтай холбоотойгоор хохирол шаардах эрхгүй болно. Системийн сайжруулалттай холбоотой урьдчилан мэдэгдсэнээр үйлчилгээг түр зогсоож болно.' 'Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр “Nomads Agritech Innovations” ХХК таньтай албан ёсны зээлийн гэрээ байгуулаагүй, зээл олгох амлалт албан ёсоор өгөөгүй ба аливаа саналыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгасанаас бусад нөхцлөөр манай байгууллагад аливаа шаардлага гаргах эрхийг хэрэглэгчид олгоогүй болно. Хэрэв та үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй тохиолдолд манай үйлчилгээг ашиглах боломжгүй болно.' Notification - Талбайн түүхээ баталгаажуулж, Үүрэг амлалтын гэрээ анх байгуулж байгаа бол Санамж (Мэдээлэл боловсруулах) Таны ирүүлсэн мэдээллийг баталагаажуулалтын байгууллага болон орон нутгийн газар тариалангийн нэгжээр дамжуулан үнэн зөв, бодит байдалд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгч баталгаажуулах зорилгоор 20,000 төгрөгийн үйлчилгээний шимтгэл авах болно. Хүлээн зөвшөөрч байна уу? Notification - 2 дахь удаа 30 хоног өнгөрснөөс хойш ахин зээлийн хүсэлт явуулж байгаа бол Санамж (Мэдээлэл шинэчлэх) Таны мэдээллийн хүчинтэй хугацаа 30 хоногоос хэтэрсэн тул дахин баталагаажуулалтын байгууллага болон орон нутгийн газар тариалангийн нэгжээр дамжуулан үнэн зөв, бодит байдалд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгч баталгаажуулах зорилгоор 20,000 төгрөгийн үйлчилгээний шимтгэл авах болно. Хүлээн зөвшөөрч байна уу? Зээлийн нөхцөл - Дэлгүүр цэс дээр зээл хүсэх гэдэг товч дээр дарахад гарч ирнэ. Хэмжээ Хүү - 2% Хугацаа - 9 сар (сонгох боломжтой) Зээл олголтын шимтгэл - 1% *Аппликешнаар дамжуулан зээлийн тооцоолол хийлгэх, зээлийн эргэн төлөлт хийх бүрд Sain Score үйлчилгээний хөлсийг харилцагч төлөх үүрэг хүлээнэ. Зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрсний дараа дэлгүүрийн зээлийн үйлдлүүд эхэлнэ.